Баруунтуруун сумын тариаланч М.Болдбаатар 1994 оноос газар тариалан, хадлан тэжээл бэлтгэх ажилд идэвхтэй зүтгэж хувийн хадлан тэжээлийн иж бүрэн техник бүхий салаа байгуулж, байгалийн хадлан бэлтгэн Увс аймгийн Баруунтуруун сум болон Завхан аймгийн Тэс сумын Улсын нөөцөд хадлан тэжээл нийлүүлж эхэлжээ. 1998 оноос үйлдвэрлэл газар тариалангийн худалдаа, тээврийн “Мянган ундраа” ХХК-ыг байгуулж тасралтгүй энэ салбартаа ажиллаж 2003 онд Аймгийн аварга тариаланчаар шалгарч байсан түүхтэй.
Мөн 2000, 2002 онуудад Баруунтуруун сумын аварга хадланч, тариаланчаар шалгарч байсан бөгөөд олон жилийн уйгүй хөдөлмөрөө үнэлүүлж УЛСЫН хэмжээнд нэрлэгдэх болсон аварга “Тариаланч” болоод байна. 2010 ОНД АЙМГИЙН АВАРГА ТАРИАЛАНЧ БОЛЖ БАЙСАН, ГАЗАР ТАРИАЛАНГИЙН САЛБАРТ ТАСРАЛТГҮЙ 31 ДЭХ ЖИЛДЭЭ АЖИЛЛАЖ БУЙ тариаланч юм байна.
Сэтгэгдэл үлдээх