Аймгийн Засаг дарга С.Батжаргалаар ахлуулсан Боловсрол, Эрүүл мэндийн удирдлагуудын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Баруунтуруун суманд ажиллаж сумын өвөлжилтийн нөхцөл байдал, төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцан тулгамдаж буй асуудлууд, цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцлоо.
Мөн сумын иргэдтэй уулзалт хийж “Увсын хөгжил” Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2025 оны төсөв болон “Хөгжлийн жилийн төлөвлөгөө”-ний талаар танилцуулж иргэдийн санал бодлыг сонслоо.






Сэтгэгдэл үлдээх