Аймгийн ЗДТГ-ын дарга У.Ганзориг 19 сумын Засаг дарга болон тамгын газрын дарга нарт төрийн ажлын зохион байгуулалтыг сайжруулахад анхаарч ажиллах болон ТАХ-ийн ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх талаар мэдээлэл хийлээ. Мөн ЗДТГ-ын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд төрийн албаны хууль, тогтоомж, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний төлөвлөлт, гүйцэтгэл, ЗДҮАХ дэх хүний хөгжлийн чиглэлийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ, хяналт шинжилгээ үнэлгээний чиглэлээр анхаарах асуудлууд, Батлан хамгаалах бодлого үйл ажиллагаа, цахим засаглалын бодлого, төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн системийн хэрэглээ зэрэг сэдвээр мэдээлэл, сургалт хийлээ.
Сэтгэгдэл үлдээх