Жил бүрийн 01 дүгээр сарын 13-ны өдрийг ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДӨР болгон нийтээр тэмдэглэдэг бөгөөд энэ жил ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ой тохиож байна.
Монгол Улс түүхэндээ дөрвөн удаа буюу 1924, 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулийг хэлэлцэн баталж байжээ. Харин ардчилсан шинэ Үндсэн хуулийг 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр баталсан бөгөөд оршил, 6 бүлэг, 70 зүйлтэй.
Ийнхүү 1992 онд батлагдсан ардчилсан шинэ Үндсэн хуулиараа бид хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг эрхэмлэсэн хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм байгуулахаа дэлхий дахинаа тунхаглан зарласан.


ТА БҮХЭНДЭЭ ШИНЭ ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДРИЙН МЭНДИЙГ ДЭВШҮҮЛЬЕ.
Мөн Үндсэн хуулийн өдрийг Тохиолдуулан Увс аймгийн Удирдлагууд мэндчилгээ ирүүлснийг хуваалцаж байна.
Сэтгэгдэл үлдээх