Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагуудын (МБТБСБ) багш, суралцагчдын мэдлэг чадварыг сорих, харилцан туршлага солилцох зорилготой “Нийгмийн ухааны улсын III олимпиад” 2026 оны 3 дугаар сарын 28-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Тус олимпиадад нийт 29 сургуулийн 45 багш, 84 суралцагч оролцож, оюун ухаанаа уралдуулснаас Багшийн ангилалд М.Чинзориг тасархай амжилт үзүүлж, АЛТАН медаль хүртлээ.
Олимпиад нь хоёр үе шаттайгаар явагдсан бөгөөд оролцогчид:
-
Нийгмийн ухааны нэгдмэл агуулгын тест,
-
Эсээ бичлэг гэсэн төрлүүдээр мэдлэг чадвар, задлан шинжлэх чадвараа сорьсон юм.
Мэргэжлийн боловсролын салбарт чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй нийгмийн ухааны багш М.Чинзориг болон хамт олонд нь халуун баяр хүргэж, цаашдын эрдэм шинжилгээ, сургалтын ажилд нь өндөр амжилт хүсэе.







Сэтгэгдэл үлдээх