Байгууллагын соёл, ажилтнуудын харилцаа болон гэр бүлийн боловсролыг дэмжих зорилгоор “Нандин-Хүүхэд хөгжил, гэр бүлийн боловсролын төв”-ийн сургагч багш Э.Бэхбат алба хаагчдад сургалт орлоо.
Сургалтаар дараах хоёр үндсэн сэдвийг онцолсон юм:
-
Ажлын байран дахь эрүүл харилцаа: Хамт олны уур амьсгалыг эерэг байлгах, үр дүнтэй харилцааг тогтоох арга зүй.
-
Хүүхдийн хөгжилд эцэг эхийн оролцоо: Гэр бүлийн аз жаргалтай орчныг бүрдүүлэх, хүүхэдтэйгээ ажиллах боловсрол.
Уг сургалт нь алба хаагчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, хувь хүний хөгжилд чухал хувь нэмэр оруулсан үр дүнтэй ажил боллоо.








Сэтгэгдэл үлдээх