Увс аймагт зохион байгуулагдсан “Оюуны наадам-2026” арга хэмжээнд Тэс сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид амжилттай оролцож, оюуны чадвар, хурд, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, бахархам амжилтуудыг үзүүллээ.
Тус наадам нь сурагчдын сэтгэх чадвар, логик сэтгэлгээ, гарын эв дүй, төвлөрөл, хурдыг хөгжүүлэх зорилготой бөгөөд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг билээ.
Сэтгэх чадварын төрөлд:
5а ангийн сурагч Б.Мөнх-Оргил алт медаль хүртэж, онцгой амжилт гаргалаа. Мөн 5а ангийн сурагч Ц.Азбилиг, 4б ангийн сурагч Б.Балдорж, 3б ангийн сурагч Н.Нарангоо нар тусгай байр эзэлсэн бол 4в ангийн сурагч Б.Балдан мөнгөн медаль хүртсэн байна.
Кимастер өрөлтийн төрөлд:
5а ангийн сурагч Б.Мөнх-Оргил мөнгөн медаль, Ц.Хишигдэлгэр хүрэл медаль хүртэж, Ч.Тогтохбаяр тусгай байр эзэлжээ.
Спорт өрөлтийн төрөлд:
5а ангийн сурагч Ч.Тогтохбаяр мөнгөн медаль хүртэж, Т.Батхүү, Я.Билгүүн, Н.Одбаяр нар тусгай байрт шалгарсан амжилтыг үзүүллээ.
Эдгээр амжилтуудыг бэлтгэсэн багш нарын хичээл зүтгэл онцгой үүрэг гүйцэтгэсэн бөгөөд С.Гэрэлтуяа багш “Шилдэг уяач багш”-аар шалгарсан нь бахархалтай үйл явдал боллоо







Сэтгэгдэл үлдээх