Аймгийн Засаг даргын зөвлөх Д.Төмөр-Очир Малчин суманд ажиллаж, малчидтай уулзан нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, санал хүсэлтийг нь сонслоо.
🔹 Цаг агаар, өвөлжилтийн нөхцөл байдал
Зуны улиралд гандуу, хур тунадас багатай байснаас бэлчээрийн ургац тааруу байсан бол өвлийн зарим үед хүйтний эрч чангарч, малын онд орох нөхцөлд тодорхой хүндрэл үүссэн байна.
Гэсэн хэдий ч бог мал бэлчээрээр, бод малын хувьд нэмэлт тэжээл, өвс тэжээлийн дэмжлэгийн ачаар нийт мал сүрэг онд орж чадсан талаар малчид онцоллоо.

🔹 Мал төллөлт, малын хорогдол
Одоогийн байдлаар мал төллөлт эхэлсэн бөгөөд төл малын хорогдол бага байна. Цаашид малын эрүүл мэндийг хамгаалах, бэлчээрийн даац, усан хангамжийн асуудалд онцгой анхаарах шаардлагатай байгааг малчид хэлж байв.
🔹 Залуу малчдын асуудал
Хөдөө орон нутагт залуу малчдын тоо буурч байгаа нь тулгамдсан асуудлын нэг болж байна. Залуус хот суурин газар руу шилжин суурьшиж буй нь уламжлалт мал аж ахуйн залгамж халаанд сөргөөр нөлөөлж байгааг мөн дурдлаа.







Сэтгэгдэл үлдээх