Улаангом политехник коллеж нь Австралийн Элчин сайдын яам болон Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газартай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, “Олон улсын хөгжлийн төлөөх Австралийн сайн дурынхан” хөтөлбөрийн хүрээнд гурав дахь удаагаа хүсэлт гаргасны үр дүнд 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн Австрали улсын сайн дурын мэргэжилтэн Грант Симийг урьж, хамтран ажиллаж эхэллээ.
Тэрээр тус коллежид “Мужааны мэргэжлийн зочин зөвлөх багш”-аар ажиллах бөгөөд сургалтын чанар, практик ур чадварыг сайжруулах, олон улсын туршлага нэвтрүүлэх чиглэлээр зөвлөгөө өгч ажиллах юм.

Зөвлөх Грант Сим нь ажлаа эхлүүлэхийн хүрээнд Улаангом политехник коллежийн удирдлага, багш нарын төлөөлөлтэй уулзаж, сургалтын үйл ажиллагаа, сургалтын орчин нөхцөлтэй танилцлаа. Уулзалтын үеэр цаашдын хамтын ажиллагааны боломж, чиглэлийн талаар санал солилцсон байна.
Грант Сим нь Австралийн Ignatius Park коллеж, мөн олон улсын сайн дурын байгууллагууд болох CCODE, FITI-д барилгын талбайн инженер, мужаан, мод боловсруулах чиглэлээр ажиллаж байсан туршлагатай, чадварлаг мэргэжилтэн юм.
Энэхүү хамтын ажиллагаа нь суралцагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх, мэргэжлийн боловсролын чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.







Сэтгэгдэл үлдээх