О.Самбуу нь социализмын үед Хархираагийн тэжээлийн аж ахуйд ажиллаж байхдаа усалгаатай тариалангийн технологиор нэгж талбайгаас авах ургацын хэмжээгээр улсын дээд амжилтуудыг тогтоож байсан. Тэрээр олон жилийн тогтвортой амжилт, малын тэжээл болон үр тарианы ургацыг нэмэгдүүлэхэд оруулсан хувь нэмрээ үнэлүүлж “Монгол Улсын аварга тариаланч” цолыг хүртсэн. Хархираа голын усыг ашиглан тэжээлийн ургамал тариалах аргыг гардан хэрэгжүүлж, нутагшуулсан гол хүмүүсийн нэг юм.







Сэтгэгдэл үлдээх