1985 онд Зөвлөлт Холбоот Улсын дэмжлэгээр Хархираа тэжээлийн аж ахуй байгуулагдаж байсан нь өдгөө 40 жилийн түүхийг бүтээжээ. Хархираан тэжээлийн аж ахуйн анхдагчид болон үе үеийн төлөөөлөл хүрэлцэн ирж ойгоо өргөн дэлгэр тэмдэглэж олон бүтээлч ажлыг хамтын хүчээр хийж байна.
Хархираа тэжээлийн аж ахуйн түүх бол “Усалгаатай тариалан”-г Монгол орны баруун хязгаарт нутагшуулсан түүх юм. Энэ нь мал аж ахуйг цаг агаарын эрсдэлээс хамгаалах хамгийн чухал хөшүүрэг болсон билээ. Хархираа голын усалгааны системийг (суваг шуудуу) барьж ашиглалтад оруулсан. Ингэснээр байгалийн хамаарлаас ангид, тогтвортой ургац авах боломж бүрдсэн.
Хархираа багийн засаг дарга Хулнайн Ганхуяг ”Хархираа” багийн ард иргэддээ 40 жилийн ойн баярын мэнд дэвшүүллээ.






Сэтгэгдэл үлдээх