1985 ОНД ТА БИДНИЙ САЙН МЭДЭХ ХАРТОЛГОЙН ХАРХИРАА ТЭЖЭЭЛИЙН АЖ АХУЙГ ТҮШИГЛЭСЭН ХАРХИРАА СУМ БАЙГУУЛАГДАЖ БАЙЖЭЭ. ХАРИН ӨДГӨӨ ТАРИАЛАН СУМЫН ХАРХИРАА БАГТ НЭРТЭЙ БОЛСОН БАЙГАА БӨГӨӨД ҮЕ ҮЕИЙН ХАРХИРААТАЙГАА ХОЛБООТОЙ АРД ИРГЭД НЬ ХУРАН ЦУГЛАЖ 40 ЖИЛИЙН ОЙГООРОО ӨРГӨН ШИРЭГТ ДЭЛГЭР САЙХАН ТЭМДЭГЛЭН ЭРИЙН ГУРВАН НААДАМ ХИЙВ.
Тус наадмын ДААГАНЫ УРАЛДААНД 25 хурдан даага шандас сорисноос:
ДААГАНЫ УРАЛДААНЫ БАЯН ХОДООДОНД:
Усалгаатай газар тариалангийн цөм нутаг болсон 3000 гаруй га талбайгаас баруун 5 аймгийг өвс тэжээлээр хангах хүчин чадалтай хэдэн зуун хүчит техникүүд хөлхсөн эдийн засгийн арвин баялаг өгөөжтэй нутгийн ирээдүй гэрэлтэж байв.
Увс аймгийн сум бүрээс ажил мэргэжлийн эзэн болсон илгээлтийн эзэд залуус хуран цуглаж ид хийж бүтээх эрч хүч дүүрэн насандаа бүхий л салбарт гүн бат найзлаж нөхөрлөж байжээ.
Түүхийн эхлэл болсон Хөдөлмөр, зүтгэлээрээ өнөөдрийн түүхийг эхлүүлсэн ахмадууд ХАРХИРАА 40 ЖИЛ уулзалтандаа өндөр ач холбогдол өгч өнөр олуулаа цуглан өдөржин л дөжгөлдөж байгааг харах сайхан байлаа.

Эрхэм буурлууд та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж баярын мэнд дэвшүүлье.






Сэтгэгдэл үлдээх