МААСГАЙН ЖАЛК /1933-2026/
Монгол Улсын Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч, Тэргүүний ардын авьяастан Маасгайн Жалк нь 2026 оны 02 дугаар сарын 01-ний өдөр зуурдаар таалал төгсөж, бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.
М.Жалк нь 1933 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн. Бага наснаасаа баяд бий биелгээг авга ах Дүүдэйгээс өвлөн тасралтгүй 80 гаруй жил Баяд бий биелгээг өвлөн уламжилж 300 гаруй шавь бэлтгэж ардын язгуур урлагийн төрлөөр амжилт гаргаж байлаа. Тэрээр бий биелгээг зааж сурган, олон арван шавь төрүүлж, баяд угсаатны биелгээний донж маягийг натур байдлаар нь дахин давтагдашгүйгээр эзэмшсэн ховор нандин ардын авьяастан байлаа. Мөн Франц Монголын хамтарсан “Хуурын эгшиг” киноны гол дүрд тоглож, баяд угсаатны язгуур урлагийг өөрийн амьдрал, уран бүтээлээрээ дэлхийд сурталчилсан хүн юм.
Төр засаг түүний хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж:
-
1991 оноос Улсын тэргүүний Уран сайханч, Ардын урлагийн их наадмын алтан медаль,
-
2005 онд Монгол Улсын Тэргүүний ардын авьяастан цол тэмдэг,
-
Монгол Улсын Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч,
-
Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг,
-
Ардын хувьсгалын 80, 90 жилийн ойн медаль, Соёлын гавьяа одон,
-
Олон Улсын язгуур урлагийн “Ойрад түмэн” наадмын Алтан гэрэгэ,
-
Монгол Улсын хүүхдийн хөтөч,
-
2018 онд Монгол Улсын Шилдэг өв тээгч,
-
2020 онд Монгол Улсын төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор тус тус шагнагдсан байна.
Талийгаачийн соёл, урлагийн салбарт оруулсан их хувь нэмэр, өв соёл нь олон арван шавь нараар нь уламжлагдан түгээгдэж, түүний сайхан үлгэр дуурайлал нь бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, нутаг усны ах дүү нарт нь гүн эмгэнэл илэрхийлье.
УВС АЙМГИЙН СОЁЛ, УРЛАГ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ГАЗАР
МАЛЧИН СУМЫН СОЁЛЫН ТӨВ







Сэтгэгдэл үлдээх