Хилийн цэргийн 0245 дугаар ангийн түүхт 50 жилийн ойд зориулсан өсвөр үеийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг 2026 оны 01 дүгээр сарын 29–30-ны өдрүүдэд Хилийн цэргийн 0245 дугаар ангийн спорт зааланд зохион байгуулах гэж байна.
Тус тэмцээний зорилго нь волейболын спортыг хөгжүүлэх, өсвөр үеийн тамирчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, туршлага солилцох, авьяаслаг тамирчдыг илрүүлэхэд оршиж байна.
Тэмцээнд аймаг, сумдын сургууль, клубуудын баг тамирчид оролцох бөгөөд баг бүр 10 хүний бүрэлдэхүүнтэй, дасгалжуулагчтай байна. Тэмцээнд 18 нас хүртэлх тамирчид оролцох ба багийн тамирчид ижил өнгийн хувцсаар жигдэрсэн, улавчтай ирэх шаардлагатай.
Техникийн зөвлөгөөн
Техникийн зөвлөгөө 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 14:00 цагт Хилийн цэргийн 0245 дугаар ангийн соёлын төвд зохион байгуулагдана. Багууд албан ёсны мэдүүлгээ техникийн зөвлөгөөний үеэр ирүүлнэ.
Тэмцээний зохион байгуулалт
Тэмцээнд оролцох багуудыг сугалаагаар хэсэгт хуваах бөгөөд:
-
Хэсгийн тоглолт 21 оноогоор
-
Хасагдах шатны тоглолт 25 оноогоор
-
Нэмэлт үе 15 оноогоор явагдана.
Тэмцээнийг Хилийн цэргийн 0245 дугаар ангиас томилогдсон шүүгч нар шүүн явуулна.
Шагнал урамшуулал
-
1-р байр – Цом, алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
-
2-р байр – Мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
-
3-р байр – Хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
Мөн эрэгтэй, эмэгтэй шилдэг тэгш тоглогч, шилдэг довтлогч, шилдэг холбогч, шилдэг хамгаалагч нарыг тусгайлан шалгаруулж шагнан урамшуулна.
Багийн бооцоо
Тэмцээнд оролцох баг тус бүр 150,000 төгрөгийн бооцоотой бөгөөд бооцоог техникийн зөвлөгөөний үеэр хураан авна.
Тэмцээнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 99452928, 85544402 дугаараас лавлана уу.







Сэтгэгдэл үлдээх