Увс аймгийн боловсролын салбарын бахархал, залуу хойч үедээ монгол ухаан, уламжлалт технологийг өвлүүлэн үлдээх үйлсэд насаараа зүтгэсэн Ерөнхий боловсролын 2-р сургуулийн Дизайн технологийн ахмад багш Л.БАДАМ танд халуун баяр хүргэе!
Л.Бадам багш маань Дэлхийн оюуны өмчийн академийн МОНГОЛ УЛАМЖЛАЛТ ТЕХНОЛОГИЙН “ГАВЬЯАТ БАГШ” хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртлээ.

Энэхүү хүндтэй шагнал нь таны хичээл зүтгэл, оюун бодлоо чилээж ирсэн олон жилийн хөдөлмөрийн бодит үнэлэмж юм. Таны цаашдын амьдралд эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.







Сэтгэгдэл үлдээх