Оюуны спортын талбарт Увс аймгийн тамирчид дахин нэг удаа өөрсдийн чансааг батлан харууллаа. 2026 оны Даамын Улсын аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээнд Увс аймгаас нийт 35 тамирчин оюун ухаанаа уралдуулан оролцсоноос, багийн дүнгээр “ургац” арвин байж, олон арван тамирчин спортын зэрэг цолоо ахиулсан бахдам амжилтыг үзүүлэв.
Тэмцээний үр дүнд Увс аймгаас Монгол Улсын Спортын мастер цолны болзлыг 3 тамирчин, Дэд мастер цолны болзлыг 11 тамирчин тус тус хангасан байна.
Монгол Улсын Спортын мастер цолны болзол хангасан тамирчид:
-
Б.Мөнх-Оргил
-
У.Ариунболд
-
Б.Марал
Дэд мастер цолны болзол хангасан тамирчид:
Б.Мөнхзаяа, Б.Мөнхбаяр, М.Батжаргал, Б.Мөнгөнзаяа, Б.Билгүүн, У.Гэрэлтуяа, Т.Энхрийлэн, Х.Төгөлдөр, Э.Ивээлбаяр, Н.Эрхэмбаяр, Э.Даваа нарын 11 тамирчин ийнхүү дэд мастерын босгыг давлаа.
Цолны болзол хангахаас гадна ирээдүйн мастерууд болох тамирчид чансаагаа ахиулж, дараах баллнуудыг авлаа:
-
Спортын мастерын 2 балл: Ч.Энхсүлд
-
Дэд мастерын 2 балл: Н.Номинзаяа, Б.Шүр-Эрдэнэ
-
Дэд мастерын 1 балл: Т.Эгшиглэн, Б.Амарсанаа, Б.Төгсбаяр
“Увс аймгийн Онцгой хүү” даамын холбооноос тэмцээнд оролцсон нийт тамирчиддаа халуун баяр хүргэхийн зэрэгцээ хүүхэд багачуудаа хөгжих боломжоор үргэлж хангаж, тууштай дэмждэг эцэг эхчүүдэд гүн талархал илэрхийлсэн юм.
Оюуны спортын өндөр амжилт гаргасан нийт тамирчиддаа дараагийн шатны тэмцээнүүдэд нь өндөр амжилт хүсэж, оюун билэг нь улам тод байхыг ерөөе.







Сэтгэгдэл үлдээх