Цүнхэг Увс волейболын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Холбооны цом-2026” волейболын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн эхлэхэд бэлэн боллоо.
Тус тэмцээн нь волейболын спортыг орон нутагт хөгжүүлэх, баг тамирчдын ур чадварыг дээшлүүлэх зорилготой юм.
Тэмцээний хүрээнд баг, тамирчдыг зохион байгуулалтын мэдээллээр хангах техникийн зөвлөгөөн 2026 оны 1 дүгээр сарын 15-нд 17:00 цагт Аймгийн Биеийн тамир, спортын газрын сургалтын танхимд болно. Багууд техникийн зөвлөгөөнд оролцохдоо мандатын хураамжаа заавал авч ирэхийг зохион байгуулагчдын зүгээс анхаарууллаа.

Тэмцээнд оролцохоор бүртгүүлсэн нийт баг, тамирчдад амжилт хүсье.
Сэтгүүлч Т.Алтанминж







Сэтгэгдэл үлдээх