Увс Аймгийн Нэгдсэн Эмнэлэг шатаар зөөвөрлөгч төхөөрөмжтэй боллоо

Аймгийн Засаг дарга С.Батжаргал агсны санаачилгаар аймгийн Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийг дэмжих төсөл арга хэмжээ”-ний хүрээнд 48 сая төгрөгийн санхүүжилтээр шатаар зөөвөрлөгч төхөөрөмжийг аймагтаа нийлүүллээ. Уг төхөөрөмжийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт байршуулснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан болон хүнд өвчтэй хүмүүсийг шатаар аюулгүй зөөвөрлөх боломж бүрдэж байгаа бөгөөд иргэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг илүү хүртээмжтэй, аюулгүй авах нөхцөлийг хангаж байна.
Энэхүү төхөөрмж нь өвчтөнд:
 🟢 Аюулгүй, унах, халтирч гэмтэх эрсдэл багасна.
 🟢 Өвдөлт багатай – гардан өргөхгүй, зөөлөн шилжилт хийнэ.
 🟢 Айдас, сандрал багасна – тогтвортой, түшлэгтэй .
 🟢 Хөдөлгөөн хязгаарлагдсан хүнд тохиромжтой. 
Асран хамгаалагч / эмнэлгийн ажилтанд:
 🔵 Нуруу, гарын ачаалал багасна.
 🔵 Гэмтэл, ядралтаас сэргийлнэ.
 🔵 Нэг хүн ажиллуулах боломжтой.
 🔵 Цаг, хүч хэмнэнэ.
Эмнэлэг, байгууллагад:
🟠 Ажлын аюулгүй байдал сайжирна.
🟠 Хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэнэ.
🟠 Өвчтөнд ээлтэй үйлчилгээ бий болно.
🟠 Хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настанд хүртээмжтэй.
                                                                          Сэтгүүлч: Т.Алтанминж
Дараагийн мэдээ

Сэтгэгдэл үлдээх

Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.