Энэ оны нэгдүгээр сарын 3-ны өдөр Увс аймагт менингит халдварт өвчний тохиолдол лаборатори шинжилгээгээр батлагджээ.
Менингит нь тархи, нугасны бүрхүүлийг үрэвсүүлэх халдварт өвчин юм. Тус өвчин нь бактери, вирус, мөөгөнцрөөс үүсдэг. Вирусийн менингит нь илүү түгээмэл бөгөөд хөнгөн явцтай. Харин бактерийн гаралтай нь ховор тохиолдох ч амь насанд аюул учруулах эрсдэлтэй. Бүх насны хүнд илэрч болох ч бактерийн менингит нь бага насны хүүхэд болон залуу хүмүүст элбэг тохиолддог байна.

Шинж тэмдэг
Менингит өвчин нь эхэндээ бага зэргийн халуурч, сульдана. Хугацаа өнгөрөх тусам шинж тэмдгүүд даамжирч өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, хүзүү хөших, бөөлжих, тод гэрэлд нүд гялбах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Эдгээр тохиолдолд яаралтай эмнэлгийн байгууллагад хандаж, оношлуулах шаардлагатай.








Сэтгэгдэл үлдээх