Шинэ жилийн өглөөний анхны цаснаар хүүхэд бүрт өөрийн гэсэн ид шид, өөрийн гэсэн мөрөөдөл ирдэг гэдэг. Тэр мөрөөдлөө тайзны гэрэл дор биелүүлж яваа бяцхан охин бол Улсын тэргүүний цогцолбор 2-р сургуулийн авьяаслаг сурагч Н. Мичидмаа.
Тэр ердөө долоохон настайгаасаа л хатуу дэглэм, нарийн хөдөлгөөн, тэсвэр тэвчээр шаардсан сонгодог балетын замд зоригтой алхсан. Н.Мичидмаагийн анх 2021 онд “Цөмөөхэй” бүжгэн жүжгээр тайзнаа дурсамж дүүрэн шинэ жилийг бүтээсэн. Шинэ жилийн баярын хамгийн олон үзэгчтэй энэхүү сайхан уламжлалт бүтээлд тэр жил бүр өөр дүрээр амилж, өөр өөрийн өнгө төрх, уран хөдөлгөөнөөр үзэгчдийг болон үргэлж дэмждэг гэр бүлээ баярлуулж байна. Төрсөн нутгийнхаа тайзан дээр жил дамнан үргэлжлэх түүний оролцоо зөвхөн балетын нэгэн үзүүлбэр бус — шинэ жилийн тухай хүүхэд бүрийн зүүдэлдэг ид шидийн нэг хэсэг болов.
Сэтгэл хөдөлгөм хөгжим эхлэх мөчид Мичидмаа ар талын бяцхан баяр, догдлол, зүтгэл бүхнээ нэг хөдөлгөөнд шингээж, үзэгч бүрийн сэтгэлд “Шинэ жил — мөрөөдөл биелдэг үе” гэдгийг сануулах мэт.
Жил ирэх тусам түүний биеэ авч явах байдал, техник, тайзны мэдрэмж нь улам боловсронгуй болж, бүтээлийн ерөнхий өнгө, уур амьсгалд шинэ өнгө нэмдэг. Энэ жил тэрээр “Цөмөөхэй”-н төв дүрүүдийн нэг Маша-гийн дүрийг бүтээж, үзэгчтэйгээ дахин уулзах гэж байна. Маша бол уг уран бүтээлийн сэтгэл хөдлөл, ид шид, аз жаргалыг нуруундаа үүрдэг гол дүрүүдийн нэг бөгөөд түүнийг тайзнаа амилуулах нь хариуцлага өндөр, бас их сорилт шаардсан ажил. Гэвч Мичидмаа энэхүү хүндэт үүргийг өөртөө итгэлтэйгээр хүлээн авчээ.
Жил бүрийн жүжиг илүү төгөлдөр болж, үзэгчдийн тоо өссөөр байна.
“Цөмөөхэй” балетын жүжиг жил ирэх тусам шинэчлэгдэн сайжирч, бүжигчдийн ур чадвар, тайзны зохион байгуулалт, үзэгчдийн хүлээлт ч даган өргөжиж байна. Үзэгчдийн тоо нэмэгдсэн нь хүүхэд, өсвөр насныхны урлагт хандах сонирхол өсөж буйг нотлоод зогсохгүй, Мичидмаа шиг авьяаслаг хүүхдүүдийн хөдөлмөрийг үнэлж байгаа нэгэн хэлбэр юм.
Бүжиг бол зөвхөн урлаг биш, өөрийгөө хөгжүүлэх амьдралын хэв маяг
Мичидмаагийн хувьд балет бол зүгээр нэг хичээл бус, өөрийгөө нээх, тэсвэр тэвчээрээ дайчлах, бие сэтгэлээ хөгжүүлэх үнэ цэнтэй зам юм. Бүжгийн урлаг түүний амьдралд дараах олон эерэг өөрчлөлтийг авчирчээ.
• Биеийн зөв хөгжил, галбирын тэнцвэр
• Сахилга баттай, зорилготой болж төлөвших
• Тэсвэр тэвчээр, хатуужилтай болох
• Тайзны мэдрэмж болон өөртөө итгэлтэй болох
• Урлагийн мэдрэмж, гоо зүйн ойлголт гүнзгийрэх гэх мэт.
Балетын хатуу дэглэм, нарийн техникийг өдөр бүр сурч, олон цагаар бэлтгэл хийж байгаа нь түүний зан чанарыг төлөвшүүлж, илүү хүчтэй, бүтээлч нэгэн болгон төлөвшүүлж байна. Ирээдүйн тайзнаа гэрэлтэх од Н. Мичидмаа өнөөдөр Увс нутагтаа бэлтгэгдэж байгаа нь юутай сайхан.
Ойрад театрын тайзнаа 12 сарын 06, 07 өдрүүдэд тоглогдох ЦӨМӨӨХЭЙ БҮЖГЭН ЖҮЖГИЙГ гэр бүлээрээ үзэцгээе.
Өвлийн улирал бол гэр бүл бүрт дурсамж бүтээх хамгийн дулаахан цаг. Хүүхдүүдээ дагуулан театрын зүг алхах тэр мөч, гартаа атгасан тасалбар, тайзны гэрэл асахад төрөх догдлол… энэ бүхэн хүүхэд бүрийн зүрхэнд насан туршийн гэрэлтэй дурсамж болон үлддэг.
тоглолтын тасалбар том хүн 40.000₮, Хүүхэд 20.000₮ Харин гэр бүлийн багц 80.000 төг
Билетийг захиалга: 99524108,







Сэтгэгдэл үлдээх