Япон улсын Нийгата мужийн Сэйро ахлах сургуульд нэг жилийн хугацаанд суралцах хөтөлбөрт шалгарсан 10-1 ангийн сурагч Х.Онон, Г.Мөнхзул нар маань Япон орныг зорилоо.
Энэхүү хөтөлбөрт Эрдмийн эхлэл сургуульд дунд ангидаа суралцсан мөн япон хэл, математик, англи хэлний мэдлэгээрээ шалгарсан сурагчид хамрагдаж байна.
Нийгата мужийн Сэйро академи Эрдмийн эхлэл сургуулийн боловсролын хамтын ажиллагааны хүрээнд энэ хичээлийн жилээс эхлэн хэрэгжиж байгаа уг хөтөлбөрт сурагчид япон айлд амьдарч японы соёлоос суралцангаа ахлах сургуульд 1 жилийн хугацаанд суралцах зорилготой юм.






Сэтгэгдэл үлдээх