ШАРААНХАН ОВГИЙН АХАН ДҮҮСИЙН ургийн баяр, Чимэдийн овоонд хүндэтгэл үзүүлэх тахилга наадмын бүтэн бичлэгийг эндээс
“Чимэдийн овоо” -нд хүндэтгэл үзүүлэх баяр наадам 2022 оны 08-р сард зохион байгуулагдлаа. Шараанхан овгийн ургийн баяраа тэмдэглэж байгаа ахан дүүс нь овоогоо тахиад баяраа эхлүүлэв.

Тус Чимэдийн овооны тахилга наадамд хүчит 64 бөх барилдсанаас
Аймгийн арслан Э.Мөн-Эрдэнэ түрүүлж, Аймгийн начин Л.Ууганбаяр үзүүрлэсэн бөгөөд Шөвгийн дөрөвт Аймгийн арслан Б.Сэр-Oд, Аймгийн начин Г.Энхбаяр нар үлдэв.


Мөн баяр наадмын үеэр Их нас, хязаалан, дааган насны Хурдан морьдын уралдаан зохион байгуулахын зэрэгцээ Сагс, волейбол, шатар, даам, хөзрийн тэмцээнийг явуулсан юм.
Хурдан морины уралдааны бичлэгийг эндээс үзээрэй.
ТАНЫ ДУРСАМЖИЙГ ТОДООР ЗУРАГЛАНА. УВСЧУУД САЙТ 2022







Сэтгэгдэл үлдээх