Увс аймгийн Засаг даргын нэрэмжит “АВЬЯАС-2023” уралдаанд оролцогч хүүхэд багачууддаа амжилт хүсэе.
Эхлэхдээ
Зээ хүү минь тийм үү дээ
Дайралцвал дайралцъя
Даалин, хөөргөө тавилцъя
Хэлэлцвэл хэлэлцье
Хэт хутгаа тавилцъя
Зурман тааны нүхэнд нь
Зургаан салаа байна уу даа
Зулзаган чиний цээжинд нь
Зургаан шүлэг байна уу даа
Арван тавны сарыг
Ар дээр гартал хэлэлцэе
Адуу үхэр хоёрын
Бэлчээрт гартал хэлэлцэе
Гүү морийг унаад
Гүвээ давж чадна уу даа
Гүзээн толгойлж ирээд
Надтай хэлэлцэж чадна уу даа.
Тал талын чулуун дээр
Тамга дараад хэлэлцье
Тан улсаас авхуулаад
Түүх татаад хэлэлцье
Гол голын чулуун дээр
Гуаш наагаад хэлэлцье
Гурван улсаас авхуулаад
Түүх татаад хэлэлцье
Хорин тавны сарыг
Хойно гартал хэлэлцье
Хонь ямаа хоёрыг
Бэлчээрт гартал хэлэлцье …






Сэтгэгдэл үлдээх