Тэмцээн 11 сарын 15 болох тул хүүхэд , залуучуудыг идэвхитэй оролцохыг уриалж байна.
Шатрын тухайд:
Шатар бол хоёр хүн тоглодог хөлөгт тоглоом юм. Найм наймын харьцаатай нийт 64 нүд бүхий хөлөг дээр тоглодог. Тоглоом эхлэхэд тоглогч тус бүр доорх зургаан зүйлийн төрлөөр тоглодог байна. Үүнд:
- 1 Ноён
- 1 Бэрс
- 2 Тэрэг
- 2 Морь
- 2 Тэмээ
- 8 Хүү
Тоглоомын зорилго бол эсрэг талын “Ноён” руу довтолж түүнийг цааш нүүх нүүдэлгүй байдалд оруулах явдал юм.
АНУ-ын судлаач эрдэмтдийн гаргасан тооцоогоор шатрыг 1,500,000,000 хүн тоглодог гэжээ. Тэдгээрийн 28% нь эхлэн суралцагч буюу сурч байгаа, 71% нь мэргэжлийн, үлдсэн 1% нь оюуны өндөр чадвартай буюу маш ухаантай хүн ордог юм байна. Шатар бол спортын нэг төрөл бөгөөд оюуны спорт гэж нэрлэх нь ч элбэг байдаг.
Шатарт цагаан тал нь эхэлж нүүдэг.








Сэтгэгдэл үлдээх