Өнөөдөр Өсвөр, Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах даамны тэмцээнд амжилттай оролцоод ирсэн Б.Сансармаа, Ц.Шинэбаян нарыг Увс аймгийн Биеийн тамир, спортын газар болон Увс аймгийн даамын холбооны тэргүүлэгчид угтан авч мөнгөн аяга, алд цагаан хадаг барин хүндэтгэл үзүүлжээ.

ТЭД ТУРК УЛСЫН АНТАЛИЯ ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН 2025 ОНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ 100 БУУДАЛТ ДААМЫН ТЭМЦЭЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОХ ШИГШЭЭ БАГТ БАГТСАН бөгөөд
11-13 насны охидын ангилалд ЕБ-ын 3-р сургуулийн сурагч Батмөнхийн Сансармаа алтан медаль,14-16 насны хөвгүүдийн ангилалд нэгдүгээр цогцолбор сургууль -ийн сурагч Цэдэвсүрэнгийн Шинэбаян 4-р байр эзэлсэн бахдам амжилтыг үзүүлсэн юм.

Энэ угталтын үеэр Увс аймгаас 100 буудалд даамны АНХНЫ дэлхийн аварга цолыг хүртсэн даамны спортын мастер Батмөнх овогтой САНСАРМАА нь:
- БЭЛТГЭСЭН БАГШ болох Дэлхийн даамны холбооны мастер Цэгмэдийн УЛААНХҮҮ багшдаа хүндэтгэл үзүүлэн шар хадагтай мөнгөн аяга барьж баярлаж талархаж байгаагаа илэрхийлжээ.
Дэлхийн аварга Б.Сансармаагийн хувьд Увс аймгийн Насан туршийн суралцахуйн төвийн багш нар болох Ж.Цэгмэд багш дээр анх шавиар очоод улмаар Ц.УЛААНХҮҮ багшийнхаа удирдлаган дор хичээллэсээр өнөөдрийн амжилтуудаа гаргасан байна.
Түүний амжилтуудыг танилцуулсан өмнөх мэдээллийн линк:
2025.11.04











Сэтгэгдэл үлдээх