3 дахь өдрөө үргэлжлэж байгаа Увс легаси клубын нэрэмжит волейболын АШТ-ий шигшээ тоглолтууд өнөөдөр явагдаад өндөрлөж байна.
Охид хөвгүүдийн нийт 29 баг оролцсон тэмцээнээс Тэмүүжин дасгалжуулагчтай ТЭМҮҮЛЭЛ УВС КЛУБЫН баг тамирчид амжилт дүүрэн оролцлоо.
Тэдний охидын баг Мөнхсайхан дасгалжуулагчтай ӨЛГИЙ сумын багтай финалд шалгаран өрсөлдсөн бөгөөд эхний сетийн эн тэнцүү тоглолтын төгсгөлийг сайн хийсэн эрчээрээ 2 дахь сетэд ямарч боломж олголгүй тоглолтыг дуусгаж АЛТАН МЕДАЛИЙН эзэд болов. Харин хөвгүүдийн баг нь З.Болортуяа дасгалжуулагчтай ТАРИАЛАН СУМЫН хөвгүүдийг мөн л 2:0 харьцаатай хожсоноор ХҮРЭЛ медалийн эзэд болсон юм.

БАГ ТАМИРЧДАД БАЯР ХҮРГЭЖ ДАРААГИЙН ТЭМЦЭЭН УРАЛДААНД НЬ АМЖИЛТ ХҮСЬЕ.









Сэтгэгдэл үлдээх