Энэ оноос төрийн албан хэргийг крилл болон монгол бичгээр хослуулан хөтөлж эхэлсэнтэй холбогдуулан үндэсний бичгийн хэрэглээг төрийн албан хэрэг хөтлөхөд нэвтрүүлэх тухай Аймгийн Засаг даргын А/03 тоот захирамж гарчээ.
УИХ-аас 2015 онд баталсан Монгол хэлний тухай хуулийн нэг заалт шинэ оны эхний өдрөөс (2025.01.01) хэрэгжиж эхэлнэ. Энэ нь төрийн албан хэргийг кирил болон монгол бичгээр хослуулан хөтлөх тухай заалт юм. Үүнийг Монгол хэлний тухай хуулийн 7.2 дахь хэсгийн 11.1.2-т заасан үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирил болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна гэж тусгагдсан байв.
ХҮН БҮР ҮНДЭСНИЙ БОСОО БИЧГЭЭ ХЭРЭГЛЭЖ ХЭВШИЦГЭЭЕ.
Сэтгэгдэл үлдээх