Увс аймгийнхаа хэрэглэгчдэд хэдийнээ танил болсон бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэдэг МӨНХИЙН ЧАНАР ХХК үүсэн байгуулагдаад 15 жилийн түүхээ бичжээ.
Тус компанийг Үүсгэн байгуулагч У.ГАНЗОРИГ, Л.ОЮУН-ЭРДЭНЭ нар анх гэр хороололд байршилтай, 5-6 ажилтантай ӨНХРҮҮШ цехээр ажлын гараагаа эхлэж байсан бол өнөөдөр 15 жилийн ойгоороо 80 гаруй тогтмол ажлын байрыг Увсын цэнхэр хязгаартаа бий болгож “ТУРШЛАГААР БАТАЛГААЖСАН АМТ ЧАНАРЫГ” хэрэглэгчиддээ хүргэж байна.

Ийнхүү 15 жилийн ойн баяраа тэмдэглэн өнгөрүүлж буй тус Мөнхийн Чанар ХХК-ийн удирдлагуудын зүгээс байгууллагынхаа хөгжилд өөр өөрсдийн үнэтэй хувь нэмэрийг оруулж, 5-15 жил тогтвор суурьшилтай ажиллаж байгаа ажилчиддаа талархал илэрхийж 1,000,000₮ – 2,500,000₮ – өөр шагнан урамшуулжээ.

Энэ талаараа “Зөвхөн бид 2 байсан бол өнөөдрийн бий болгосон бүх зүйлсийнхээ 20%-ийг ч амжуулж чадахгүй байсан. Тиймээс үе үеийн хамт олон та бүхнээрээ үргэлж бахархаж, талархаж байна “хэмээн сэтгэгдэлээ хуваалцаж байлаа.
ТУРШЛАГААР БАТАЛГААЖСАН АМТ ЧАНАР – ХАМТДАА БҮТЭЭЛЦСЭНД БАЯРЛАЛАА
МӨНХИЙН ЧАНАР ХХК-ИЙН ХҮНДЭТГЭЛИЙН ХҮЛЭЭН АВАЛТААС БЭЛТГЭВ.












Сэтгэгдэл үлдээх