Мал аж ахуйн салбарт идэвх санаачлагатай хөдөлмөрлөж, мал сүргийн ашиг шимийг нэмэгдүүлэх өсгөн үржүүлэх чиглэлд ихээхэн хувь нэмэр оруулж залуухан 28 насандаа Хөдөлмөрийн баатар цол хүртсэн байдаг.
Г.Шагдарсүрэн 1933 онд Увс аймгийн Завхан сумын нутагт төрсөн тэрээр 1956 онд Сандалай нэгдэлд элсэж, 1957 онд 230 адуу хариулж, 33 гүүнээс 33 унаганы төл бойжуулж эхлэн 8 жил дараалан төл бүрэн авч 100 гүүнээс 100 унага бойжуулж 500-625кг хялгас, 400-500гр хөөвөр авсан зэрэг амжилтыг төр засгаас үнэлж 1961 оны АИХ-ын Тэргүүлэгчдийн 233 дугаар зарлигаар МУ-ын 35 дахь “Хөдөлмөрийн баатар” цол хүртсэн түүхтэй.
Мал маллахын дотроос адуун сүргийг маллах арга ухаан, трушлага хуримтлуулсан хүн бөгөөд 1983 оноос адуун сүргээ хүлээлгэн өгч, нутгийн малчдад зөвлөгөө өгөх чиглэлээр 7–8 жил ажилласан байдаг. Тэрээр адуу оторлох гэдэг хамгийн чухал ажил. Яваагүй ч газар ховор.Говь-Алтайн Хөх Морьт, Завханы Дөрвөлжин, Ургамал, зүүн тийшээ Завханы Тэс, урагшаа Увсын Өндөрхангай, Зүүнхангай, Баруунтуруун гээд явна даа. Хүйтэн цас, бороо, салхи шуурга гээд аль хэцүүг хэлэх вэ. Хэдэн сараар ч гэртээ очихгүй явна нөгөө л малаа гэж явсаар энэ шүү дээ хэмээн ярьсан байдаг. Хөдөлмөрийн баатар Г.Шагдарсүрэн хөдөлмөрч ард түмний жинхэнэ төлөөлөл Монгол адуучин эрсийн бахархам түүхийн эзэн билээ.







Сэтгэгдэл үлдээх