Эрт урьд энэ газарт ард олноо
боддогүй, атгаг хомхой ноён түмэн олныг
дарлан зовоож суудаг байжээ. Ард олон
“Ай бидэнд сайн ноён заяадаг болоосой”
гэж уйлсаар нулимс нь нуур болон тогтож
гэнэ. Нулимсаар дүүрсэн учраас сувсан
нуур гэж нэрийдэж нуурын ус давстай
байдгийн учир энэ юм гэнэ.
Гэтэл нэгэн сайн санаат ядуу хүү атгаг
хомхой ноёныг зайлуулж ноён болсноор
амар жимэр аж төрөн амьдардаг болжээ.
Ийнхүү олон зууны үүх түүхийг хадгалан
орших далай их ээж минь нутгийн зон
олон бидний амьдралыг тэтгэгч аз
хийморийг даллагч буян заяа оршин буй
заа.
Сэтгэгдэл үлдээх