Монгол төрийн наадмын дэвжээнээс хоёр ДАРХАН, гурван Улсын аварга цолтон төрүүлсэн хүчтний өлгийн нутгийн зон олон төрөлх аймгийнхаа түүхт 100 жилийн ойг угтсан барилдааныг ДҮҮРЭН ДЭЛГЭР зохион байгууллаа.
03 сарын 30-ны өдрийн тус барилдааныг үнэ төлбөргүй зохион байгуулсан бөгөөд зарим үзэгчид орж чадахгүй буцсан тохиолдлууд ч гарчээ. Гэхдээ тасалбартай байсан ч УВСЧУУД угаасаа өргөн олуулаа хүрэлцэн ирэх нь дамжиггүй байсан гэдэгт итгэлтэй байна.
Ингээд та бүхэнд МОНГОЛ БӨХИЙН ӨРГӨӨГ ДҮҮРГЭН ИРСЭН Монгол бөхдөө хайртай түмэн олны зургуудыг хуваалъя.
Эдгээр хүмүүсийн ихэнх нь дэлгэр зунаар УВС нутагтаа ирцгээгээд цэнгэлдэхээ дүүргэн сайхан наадахыг уриалж байна.
Сэтгэгдэл үлдээх