Увс аймгийн Тариалан сумын Улсын тэргүүний цэцэрлэг нь 1955 оны 9 сард байгуулагдсан.
70 жилийн түүхэн цаг хугацаанд хөгжин, дэвшиж үйл ажиллагаа явуулж байна.
2020 онд 240 хүүхдийн шинэ барилга хүлээн авч 2025 оны хичээлийн жилд 8 бүлэгт 213 хүүхэд, хувилбарт сургалтаар 116 нийт 329 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгож байна.
Бага-2, дунд-1, холимог-1 ахлах-2, бэлтгэл-1 бүлэгт 31 багш, ажилчидтайгаар хичээл сургалтын үйл ажиллагаа явуулж тойргийн хүүхдийг үндсэн болон хувилбарт сургалтаар 100% хамруулж ажиллах зорилготой байна.
Бидний үйл ажиллагааны онцлог эцэг эхчүүдтэйгээ хамтраад хотон үндэстэн ястаны өв соёлыг хүүхэд бүрт багаас нь өвлүүлэхийн тулд бий биелэгээ хийх, икэл хөгжим тоглох, арвайн гурил боловсруулах арга ухаанд сургаж ирсэн.
Сэтгэгдэл үлдээх