Дархан Уул аймаг дахь Увс аймгийн нутгийн зөвлөл анх 2008 онд сууриа тавьж 2012 онд албан ёсоор бүртгэгдэн төвийн бүсийн аймгуудад шилжин ирж ажиллаж амьдарч байгаа үе үеийн УВС нутгийнхаа уугуул иргэд рүүгээ чиглэсэн үйл ажиллагааг явуулж байна.
Тэд 19 сумын салбар зөвлөлтэй бөгөөд тус бүр 9-15 тэргүүлэгчтэйгээр ажилладаг. Жил бүр 5 төрлийн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж хэвшжээ.
Манай үе үеийн төлөөлөл болсон Увсчууд Бурхантын хөндий, Дархан хайрхандаа залбиран суурьшсан нутагтаа нэртэй төртэй сайхан ажиллаж амьдарч байгааг нийт Увсчууддаа дуулгахад таатай байна хэмээн нутгийн зөвлөлийн дарга БАТ-ОЧИР хэллээ.
Сэтгэгдэл үлдээх