Увс аймгийн түүхт 100 жилийн ойг угтсан ХАНДИВЛАГЧДЫН уулзалтуудыг ой зохион байгуулах комисс, аймгийн ЗДТГ болон нутгийн зөвлөлүүд хамтран ЭРДЭНЭТ, ДАРХАН, УЛААНБААТАР хотуудад 2025 оны 03 сарын 15-наас 03 сарын 30-ны хооронд өргөн цар хүрээтэй зохион байгууллаа.
Тухайн уулзалтуудад Увс аймгийн удирдлагууд оролцож ойн бэлтгэл ажлын төлөвлөгөөгөө дэлгэрэнгүй танилцуулж байсан бөгөөд УБ хотод болсон “БИД УВСЧУУД” нэгдсэн уулзалтад хүрэлцэн ирсэн 1000 орчим УВСЧУУДЫН төлөөлөлд хандан Увс аймгийн ИТХ-ын дарга Пүрэвийн БАТТУЛГА мэндчилгээ дэвшүүлж түүхт ойдоо хүн бүр оролцож нижгэр тэмдэглэхийг уриаллаа.
Сэтгэгдэл үлдээх