Хотон үндэстэн анх энэ нутагт ирж суурьшсан цагаас эхлэн Хонхаан Хоо хэмээх энэ ууланд бурхан шүтээнээ нууж хадгалж, дээдэлж ирсэн эртний түүх шингэсэн ариун, шүтээн уул юм. Хотон ястны шүтэж залбирч явдаг Амаль, Хумаль бурхны номыг энд залсан байдаг. Жил бүр энэ уулаа тахидаг бөгөөд тухайн жилдээ гэрлэсэн залуу хүнээр мал гаргуулан цусыг овоо тойруулан ёслол үйлдэж, малын махыг чанаж бүх хүмүүст өгч буян хийдэг заншилтай байна. Хонхаан хоо уулнаас увс нуур, хяргас нуур, хар ус нуур, Байрамын эхэн, дэглий цагаан уул, алтай таван богдын оргил хүртэл харагддаг сүрлэг хайрхан юм.
Хотон ястангууд анх энэ нутагт орж сууршин Хонхаан хоо уулыг дуурайлган хийж өмссөн малгайн “малхай”хэлбэр энэ уулаас үүдэлтэй гэж ярьдаг. Утга нь энэ малхай хэлбэрийн уулын доор үеийн үед өвлөгдөн үлдсэн өв их баялаг, нутаг ус байдаг юм шүү гэсэн утгыг билэгдсэн гэж ярьцгаадаг байна. Малхай дүүрэн, сэтгэл дүүрэн, бие ариун байх болтугай гэсэн утгатай
Д.Төрмөнх Увс аймгийн Тариалан сумын иргэний ярианаас
Сэтгэгдэл үлдээх