Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 104 жил, Чөлөөлөх дайны 80 жилийн ой, Увс аймгийн Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд зохион байгуулагдсан бөхийн барилдаанд Тэс сумын Хилийн цэргийн 0311-р анги, Увс нуур галын бөх улсын начин Очирбатын Түмэн түрүүлж, Увс аймгийн ОБГ-ын бөх Аймгийн харцага С.Гантулга үзүүрлэв.
Их шөвөгт Аймгийн ОБГ-ын бөх сумын заан А.Шинэбат, Аймгийн Прокурорын газрын бөх сумын заан С.Батжаргал нар үлдлээ.
Дунд шөвөгт Аймгийн ЦГ-ын бөх Аймгийн арслан Р.Батболд, Хилийн 0245-р ангийн бөх Аймгийн харцага Д.Эрхэмбаяр, Аймгийн ЦГ-ын бөх Аймгийн начин Б.Буяндэлгэр, Аймгийн ОБГ-ын бөх сумын заан Г.Чойпол нар шалгарлаа.
Сэтгэгдэл үлдээх