
1911 оны цагаагчин гахай жилийн шинийн 9 буюу 12 дугаар сарын 29-ний өдрийн 11 цагт Монгол Улс тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж, VIII Богд Жавзандамба хутагтыг шашин төрийг хослон баригч хэмжээлшгүй эрхт хаанаар өргөмжилж, төрийн тамга, далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, анхны таван яам болох Гадаад хэргийг эрхлэн шийтгэх яам, Цэргийн яам, Сангийн яам, Шүүх яам, Дотоод явдлын яамыг байгуулж тусгаар тогтносон Богд хаант Монгол Улсыг байгуулсан түүхтэй.
Сэтгэгдэл үлдээх