Монгол улс анх 1940-өөд оны үед “Улсын сайн малчин цол” олгож байжээ.1000 малаас дээш малтай малчинд өгч байсан уг цолыг 1945 онд 97, 1947 онд 67 малчинд олгосон байна.
Нийтдээ 154 малчинд уг цолыг олгосны 47 нь Увс аймгийн малчид байжээ. Малч, хөдөлмөрч түмэн олноос хамгийн олон малтай байсан нь Б.Иргэл бөгөөд Наранбулаг сумын харьяат. Б.Иргэл 1945 онд тэмээ 117, адуу 36, үхэр10, хонь 2060, ямаа 111 бүгд 2334 мал тоолуулж байжээ. Харин 1956 онд 11392 толгой мал тоолуулж байжээ.1958 тэрээр Наранбулаг сумын Пионер нэгдэлд 10000 гаруй мал нийгэмчилсэн бол дараа жил нь 2600 мал нийгэмчилсэн түүхтэй. БНМАУ-ын алдарт сайн малчин, Бөөрийн ИРГЭЛ агсны хөшөө цогцолбор Увс аймгийн Наранбулаг сумын түүхт 70 жилийн ойгоор байгуулсан байдаг.
Сэтгэгдэл үлдээх