Тарвагатай багийн малчин Отгон овогтой ЭНХ-ОЧИР ахлагчтай Тарвагатай, Бургастай багийн малчдын “Усан хангамж” бүлэг 2023 оны 09 сардТаван толгой, Сэртгэр, Хүй худгийн засварлах ажлыг “Малын тоо толгойн албан татвар”-ийн 15.000.000 төгрөгийн санхүүжилтээр засварлаж ажлыг хүлээлгэн өгч байжээ.
Малчдын бүлэг хавар намрын нүүдлийн үе болон зарим малчдын хаваржаа, намаржааны газруудад хаана ямар ямар усан хангамжыг сайжруулж засварлахыг хамгийн сайн мэдэж байгаа. Тийм ч учраас тэд өөрсдөө хэрэгтэй зүйлсээ малын тоо толгойн татварын хуримтлалаасаа санхүүжилтээ шийдэж ажил гүйцэтгэдэг шинэ жишиг тогтож эхэлж байгаа нь сайшаалтай .
Сэтгэгдэл үлдээх