- Ахлах сургуулийн статустай болсон нь: 1990-2013 он
Тухайн үед хөдөөгийн болон бичиг үсэг үл мэдэгчдэд зориулсан явуулын сургалтыг зохион байгуулах чиглэлээр Албан бус боловсролын “Гэгээрэл төв” байгуулагджээ. 1993 онд анхны 10-р анги төгсгөснөөр Ахлах сургуулийн статустай болсон байна. 2000 оны эхээр тус сургуульд 600 гаруй сурагчид суралцан 30 шахам багш, 26 ажилчин ажиллаж байв. 2003 оноос эхлэн М.Хишгээ 2013 оны хичээлийн жилийг дуустал захирлаар ажиллаж байсан. Манай сургууль нь тогтолцооны хувьд хэд хэдэн өөрчлөлт гарсан. Үүнд 1971 онд Б.Зодов багштай анхны 8-р ангийн төгсөлт, 1993 онд Х.Батчулуун багштай анхны 10 дугаар анги, 2007 онд Ж.Нямжав, Б.Алтантуяа багштай анхны 11 дүгээр анги, 2015 онд Н.Баясгалан багштай 12 дугаар анги анхны төгсөлтөө хийсэн байдаг.
2015-2016 оны хичээлийн жилээс 640 суудалтай шинэ хичээлийн байр ашиглалтанд орж захирлаар нь Ж.Нямжав 2020 онд хүртэл, 2020-2021 оны хооронд А.Галбадрах, 2021-2024 онд П.Нямдаваа, 2025 оноос Ж.Нямжав тус сургуулийн захирлаар ажиллаж байна.
Сэтгэгдэл үлдээх