Багш болон сургуулийн орчинд ажиллаж байгаа ажилчдын ёс зүйн харилцаа, хандлагыг сайжруулах хэрэгтэй.
Хот хөдөөгийн боловсролын ялгааг арилгаж байж ахиц гарна. Сурагчдын сурах орчинг бүрдүүлж интернэт хэрэглээг сайжруулах, сургуулиудын интернэт, цахим хурдны хүчин чадлыг сайжруулах хэрэгтэй.
Улс төржихгүйгээр мэдлэг чадвартай боловсон хүчин удирдлагаа дэмжих хэрэгтэй. Удирдлагаасаа залхчихсан багш нар ч байна шүү дээ. Жинхэнэ мэдлэг чадвартай удирдлагаар хангах хэрэгтэй байгаа юм. Мэдлэг чадвартай боловсон хүчнээ дотоод нөөцөөс бүрдүүлэх боломжтой. Заавал нам дагаж улстөржиж биш жинхэнэ удирдагч байх хүнээ сонгох хэрэгтэй.
Амьдрах ухааны боловсрол олгох тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй. Үүнтэй холбоотой үйл ажиллагаа явуулах сургалтын байгууллагаа дэмжих хэрэгтэй.
Хөрсөн дээрээ буусан боловсрол ярих хэрэгтэй байна аа. Гадаад дотоодын том том төсөл хөтөлбөр ярихаас илүү Монголын их дээд сургууль, боловсрол олгох байгууллагаас анхан шатны газраасаа зөв ажиллаж эхэлмээр байна. Малын эмчээр төгсөж ирчихээд ямар ч мэдлэг чадваргүй эмч байна. Хоосон диплом л өвөртлөөд ирээд байна.
Сэтгэгдэл үлдээх