Увс аймгийн ӨМНӨГОВЬ сумын нутагт ХАР УС нуурын мөсний наадгай “МӨНГӨЛӨГ НАМИР 2025” хэмжээ зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээ нь өмнө нь 2023 онд зохиогдож байсан бөгөөд цаашид БАРУУН БҮСИЙН сумдыг хамруулсан ӨВЛИЙН ЭВЕНТ арга хэмжээ болгон тогтмол өргөн цар хүрээтэй явуулахаар төлөвлөж байгаа аж.
Энэ удаагийн мөсний наадгай МӨНГӨЛӨГ НАМИР 2025-т ОРЛОГО багийн иргэд идэвх санаачилгатай, өргөн олуулаа хүрэлцэн ирж оролцож нэгэн өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүллээ. Орлого багийн хувьд Өмнөговь сумынхаа төдийгүй Увс аймгийн томоохон баг бөгөөд 340 гаруй өрхийн 1480 орчим хүн амтай, мал аж ахуй голлон эрхэлдэг хөдөлмөрч хичээнгүй, алдартан гавьяатан олонтой хамт олон юм.
Ингээд та бүхэнд тэдний сэтгэгдлийг хуваалцаж байна.
#МӨНГӨЛӨГ_НАМИР #ӨМНӨГОВЬ_СУМ #УВС_АЙМАГТ #ӨВЛИЙН_АЯЛАЛ_ЖУУЛЧЛАЛ






Сэтгэгдэл үлдээх