Увс аймгийн Тариалан сумын удирдлагууд түүхт 100 жилийн ойгоо зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд УЛААНБААТАР, ДАРХАН, ЭРДЭНЭТ, СЭЛЭНГЭ, ТӨВ аймгуудад амьдран суугаа нутгийн уугуул иргэдтэйгээ уулзалт хийхээр замдаа гарчээ.
Тухайн зорьж очиж байгаа аймгийн төв болон сумдад зах зээлийн шилжилтийн үед шилжиж очсон болон хуучин цагт илгээлтийн эздээр томилогдож байсан ХОТОН зоны төлөөллүүд олноороо амьдран суудаг бөгөөд хүйн холбоотой нутгийнхаа түүхт ойгоо хүлээн догдлон суугаа нь дамжиггүй.
Энэ удаа тус сумын удирдлагууд нутгийн уугуул иргэддээ урилгаа хүргэн 100 жилийн ойгоо хэрхэн хамтдаа тэмдэглэн өнгөрүүлэх талаар санал туршлагаа солилцохоор зорьж очиж байгаа нь энэ бөгөөд авьяаслаг хөдөлмөрч зоны өлгий ТАРИАЛАН сумтай ажил амьдарлын болон хүйн холбоотой иргэд бүхнийг уулзалтанд идэвхтэй оролцохыг урьж байна.
Уулзалт 02 сарын 02-ноос ЭРДЭНЭТ хотын төвөөс эхлэх бөгөөд дэлгэрэнгүй албаны мэдээллийг доор хавсаргав.
БАЯР НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

Сэтгэгдэл үлдээх