Бөхмөрөн сумын Засаг дарга, орон нутагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайнуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна.
Уг гэрээ нь хамтын ажиллагааны хорооны хурлаар хэлэлцэж 2024 онд байгуулсан гэрээгээ дүгнэж 2025 онд хийж хэрэгжүүлэх ажлаа ярилцсаны үндсэн дээр байгуулагджээ.
Сум орон нутгийн зүгээс уул уурхайнууддаа түшиглэж хөгжих, шинээр ажлын байр бий болгох, байгалийн баялгийг нутгийн иргэдэд тэгш хүртээмжтэй хүргэх, нийт иргэдийн нийтлэг эрх ашигт нийцсэн бодит хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтыг бий болгох тал дээр анхааран шаардлага тавьж ажилласны үр дүнд Хотгор ХХК, Эрчим Баян-өлгий ХК – тай харилцан хамтран ажиллах гэрээгээ баталгаажуулан ажиллаж байгаа нь энэ аж.
Жишээ нь уг гэрээний айл бүрт хамааралтай нэг онцлох заалт нь: “Эрчим Баян-өлгий ХК нь өмнө нь зөвхөн Хар алтат багийн айл өрхүүдэд 3 тн нүүрс үнэгүй олгодог байсан бол энэ оноос эхлэн сумын бүх айл өрхүүдэд 2 тн нүүрсийг үнэгүй олгуулахаар гэрээнд тусгасан. Ингэснээр Бөхмөрөн сумын нийт айл өрхүүд 2 уурхайгаас нийлээд нийт 4 тн нүүрс үнэгүй авахаар болж байна.”
Мөн Хотгор ХХК нь ажилчдын амьдрах, ажиллах байр, машин техникдээ шинэчлэлт хийж сум орон нутгаас 10 гаруй иргэдийг ШИНЭЭР ажлын байраар ханган ажиллаж байгаа мэдээлэл танилцуулжээ.
Сэтгэгдэл үлдээх