Сүрлэг хөх Хархираан уулс минь хажууханд дүнхийж, өвлийн мөнгөн өнгө чимэг нэмэн нүд баясгаж, хараа тогтооно.
Цэвэр агаар цээж дүүрэн дураараа амьсгалж амьд явахын аз жаргал, эрүүл аж төрөхийн сайхныг мэдэрч жаргана.
Ай сайхан нутаг минь юутай ганган өвөлтэй вэ. Хүний нутгийн хөгжлийг биширч сайхныг харлаа ч нутгийн минь агаар шиг тунгалаг, сэтгэлд дулаахан байдаг билүү. Хүний нутгийн гэрэл гялбаа, хөгжлийн хурдад атаархан амьдрах ч миний нутгийн орон зай тэр газар байдаг билүү.
Үеийн үед үр удмаараа жарган суух, өнөд мөнхийн сэтгэлд минь уяатай эх нутаг минь.
Сэтгэгдэл үлдээх