Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас
Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойн хүрээнд Үндсэн хуулийн талаарх иргэд болон төрийн байгууллагын албан хаагчдын мэдлэгийг бататгах, түгээн дэлгэрүүлэх, сурталчлах зорилготойгоор АХА тэмцээнийг зохион байгууллаа.
Уламжлал болгон зохион байгуулагддаг олон төрөлт арга хэмжээнүүдийн нэг болсон АХА тэмцээнд иргэд төрийн байгууллагын албан хаагчид нийт 35 хүн оролцож мэдлэг чадвараа сорив.
Энэ удаагийн тэмцээний
- Тэргүүн байр: Увс аймаг дахь Төрийн Аудитын газрын ахлах аудитор Б.Авирмэд
- Дэд байр: Боловсролын газрын ахлах мэргэжилтэн Т.Ганзориг
- 3 дугаар байр: Аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын Соёл урлагийн хэлтсийн дарга Д.Норолхойжав нар тус тус шалгарлаа.
Дашрамд сонирхуулахад тэргүүн байранд орсон Увс аймаг дахь Төрийн Аудитын газрын ахлах аудитор Б.Авирмэд нь 2023 оны Шинэ үндсэн хууль батлагдсны 31 жилийн ойн тэмцээнд мөн түрүүлж байжээ.
Бид та бүхэнд тэмцээний бүрэн нэвтрүүлгийг 2025 оны 01 сарын 13 өдөр хүргэх болно.
Увс мэдээллийг УВСЧУУДААС…
Сэтгэгдэл үлдээх