3 ҮЕЭРЭЭ БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ Б.ЭРДЭНЭБААТАР
Түргэн уулын ДЦГ-ын ЯМААТ хэсгийн онгон дагшин байгалийг 35 дахь жилдээ хамгаалж буй Б.ЭРДЭНЭБААТАРЫН ажлын нэг өдөртэй танилцацгаая.
Түүний аав сум орон нутагтаа мал аж ахуй эрхэлдэг, Улсын анчин хүн байсан бөгөөд 1974 оноос Улсын нөөц газарт авагдсан ЯМААТЫН тусгай хамгаалалтай газрын АНХНЫ байгаль хамгаалагчаар томилогдон 16 жил ажиллаад тэтгэвэрт гарахдаа Улсын тэргүүний байгаль хамгаалагч болж байсан түүхтэй нэгэн билээ.
Сэтгэгдэл үлдээх