Маршал Ю.Цэдэнбалын нэрэмжит, “Алтан гадас” одонт, Улсын тэргүүний Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн түүхт 100 жилийн ой энэ онд тохиох гэж байна.
Зуун жилийн баялаг түүхийг хамтдаа бүтээлцэж, сургуулийнхаа нэгэн үеийн эрч хүч, нэр хүндийн бат бөх үндэс нь болж, олон мянган шавь нарыг сурган хүмүүжүүлсэн эрхэм ахмад багш нартаа эрүүл энх, урт нас, аз жаргал, сайн сайхны дээдийг хүсэн ерөөе.
Мөн энэхүү түүхт ойн үйл ажиллагаанд сэтгэл гарган хандиваа илгээж, үнэтэй дэмжлэг үзүүлсэн ахмад багш, ажилтан албан хаагчиддаа гүн талархал илэрхийлье.
Сэтгэгдэл үлдээх