Баян-Өлгий аймагт 2026 оны 02 дугаар сарын 28-наас 03 дугаар сарын 01-ний өдрүүдэд Ардын багш, ШУ-ы доктор, профессор, академич А.Мекейн нэрэмжит Баруун бүсийн математикийн олимпиад амжилттай зохион байгуулагдлаа.
Тус олимпиадад Увс аймгаас 5 багш, 22 сурагчийн бүрэлдэхүүнтэй баг хамт олон оролцож, оюун ухаан, мэдлэг чадвараараа тэргүүлэн дараах бахархам амжилтуудыг гаргалаа.

СУРАГЧДЫН АМЖИЛТ
7-8-р анги буюу “D” ангилал:
-
I байр: Н.Бүрэнтөгс (Эрдмийн Эхлэл сургууль)
-
II байр: У.Тэмүүлэн (Улаангом сумын 1-р сургууль)
-
III байр: Б.Мөнхжин (Улаангом сумын 2-р сургууль)
9-10-р анги буюу “E” ангилал:
-
I байр: Н.Ган-Эрдэнэ (Улаангом сумын 2-р сургууль)
-
I байр: О.Дөлгөөн (Улаангом сумын 2-р сургууль)
-
II байр: М.Сүхбат (Эрдмийн Эхлэл сургууль)
-
II байр: С.Гончигдорж (Улаангом сумын 2-р сургууль)
-
III байр: Б.Уранзаяа (Улаангом сумын 1-р сургууль)
-
III байр: Г.Чинхүслэн (Улаангом сумын 2-р сургууль)
-
III байр: Б.Тэмүүлэн (Улаангом сумын 2-р сургууль)
11-12-р анги буюу “F” ангилал:
-
I байр: О.Энхтүвшин (Эрдмийн Эхлэл сургууль)
-
II байр: А.Буянтогтох (Эрдмийн Эхлэл сургууль)
-
II байр: Г.Дөл (Улаангом сумын 1-р сургууль)
-
III байр: Б.Цэнгэл (Улаангом сумын 3-р сургууль)
БАГШ НАРЫН АМЖИЛТ
Багш нарын ангилалд Увс аймгийн сурган хүмүүжүүлэгчид ур чадвараараа манлайллаа:
-
Бага ангийн багш (S): Ж.Энхцэцэг (Эрдмийн Эхлэл сургууль) – III байр
-
Дунд ангийн багш (T): Б.Бямбасүрэн (Улаангом сумын 1-р сургууль) – II байр
Увс аймгийн Боловсролын газраас олимпиадад амжилттай оролцсон нийт багш, сурагчиддаа баяр хүргэж, Улсын олимпиадын III даваанд оролцох эрхээ авсан баг тамирчдадаа амжилтын дээдийг хүсэн ерөөж байна.







Сэтгэгдэл үлдээх