Увс аймгийн МСУХ-ны тэргүүлэгчдийн ээлжит хурлаар Сүрээр дарагч хэмээх ГАЛ МОРЬ жилийн босгон дээр “Аймгийн алдарт уяач” цолны болзол хангасан уяачдаа тодруулж УВС аймгийн Засаг даргад уламжилснаар ӨНӨӨДӨР шагналаа гардан авлаа.
Үүнд:
1. Намдагийн Мөнхбаяр / Улаангом сум/
2. Чимэд-Очирын Ганболд / Тэс сум /
3. Цэрэндоржийн Хишигбаяр /Цагаанхайрхан сум /
4. Цэвээнравдан Батмөнх / Тэс сум /
5. Төгсжаргалын Балжинням / Тэс сум /
6. Доржбаярын Гантөмөр / Завхан сум /
7. Алтангийн Мээлээ / Ховд сум /
8. Чөнөөн Рагчаа / Тэс сум /
9. Дамирангийн Лхагвасүрэн / Сагил сум /
10. Бүргээгийн Мягмар / Түргэн сум /
Төрөлх аймгийнхаа ТҮҮХЭН 100 жилийн дэлгэр сайхан баярын ар дээр олон жилийн хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж Моритны өв Аймгийн АЛДАРТ УЯАЧ цол хүртсэн эрхэм уяач та бүхнийг хурдан морины босоо цагаан хийморь өнөд ивээх болтугай.
БАЯР ХҮРГЭЖ САЙН САЙХАН БҮХНИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ.







Сэтгэгдэл үлдээх